8 800 200 08 04
звонок по России бесплатный, другие страны
 
 
 

Компанийн тухай

«Строй Мастер Домофоны» Компани — энэ бол домофон суурилуулж, техник үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг юм. Тус компани нь 1996 оноос хойш домофон суурилуулалтын зах зээл дээр ажиллаж байгаа ба ОХУ болон хил залгаа улс орнуудын хэд хэдэн томоохон хотуудад (жишээлбэл, Ярославль, Нижний Новгород, Ростов-на-Дону, Уфа, Архангельск, Рыинск, Саранск гэх мэт) төлөөлөгчийн газруудаа ажиллуулдаг.

Дараах нөхцлүүдийн үндсэн дээр үйлчлүүлэгчид биднийг сонгодог. Үүнд:

- Домофоны үнэ боломжийн хямд;
- Домофоны угсралт чанарын өндөр түвшинд хийгддэг;
- Домофоны сервис үйлчилгээ сайн хийгддэг, домофон засварлуулах захиалгыг богино хугацаанд гүйцэтгэдэг;
- Домофон системийн техник үйлчилгээний гэрээний нөхцөл сайн, гуравдагч этгээдийн зүгээс учруулах магадлалтай хууль бус үйлдлүүдийг (тухайлбал домофон хулгайд алдагдах) гэрээнд тусгадаг.

Үүнээс гадна «Строй Мастер Домофоны» Компани нь зөвхөн оффисдоо үзүүлдэг үйлчилгээндээ анхаарал хандуулаад зогсохгүй, мөн бүх үе шатанд хийгддэг ажлуудынхаа чанарт анхаардаг. Оффисын ажилтнууд үйлчлүүлэгчидтэйгээ харьцах харилцаа нь тогтоосон харилцааны стандарт дээр суурилдаг. Үйлчлүүлэгч болгонд манай компанийн талаарх санал шүүмжлэл болон өөрийн хүсэлтээ сайтан дээр бичиж үлдээх боломж бүрдсэн.

Бидний эрхэм зорилго

Строй — энэ бол барьж байгуулна гэсэн үг. Бид үйлчлүүлэгчидтэйгээ урт хугацааны, бат бөх харилцаа тогтоодог.

Мастер — энэ бол туршлага, мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэшсэн байдал гэсэн үг. Бид үйлчлүүлэгч болгонтой мэргэжлийн түвшинд харьцдаг.

Домофоны — энэ бол бид мэднэ, чадна гэсэн үг.

Строй Мастер Домофоны — маш сайн гүйцэтгэлтэй ажлын баталгаа ба итгэж болох бренд.


Мэдээ


Нет новостей


© 1996 Строй Мастер Домофоны Рейтинг@Mail.ru